Эхний шат — сургалт
Чадамжид суурилсан хөтөлбөрийг бүрэн дүүргэж, практик даалгавраа хамгаалснаар үнэлгээнд орох эрх үүснэ.
Хичээлийн 75 хувь нь практик даалгаварт зориулагддаг тул үнэлгээ нь зөвхөн онолын мэдлэгийг бус, ажлын байранд хэрэглэх чадварыг шалгана.
Хоёр дахь шат — хөндлөнгийн үнэлгээ
Хөндлөнгийн үнэлгээчин шалгалт авна. Шалгалтыг тусгай эрх бүхий хөндлөнгийн үнэлгээний байгууллага зохион байгуулна.
Үнэлгээ нь манай байгууллагаас хараат бус явагддаг — энэ нь гэрчилгээний итгэл үнэмшилтэй байдлыг хангана.
Гурав дахь шат — гэрчилгээ олгох
Хөндлөнгийн үнэлгээчин шалгалт авч, чадамжийн гэрчилгээ олгоно.
1 жилийн академик сургалтын төгсөгчид диплом болон чадамжийн гэрчилгээг хамт авна.
Дөрөв дэх шат — mergejul.mn дээр баталгаажуулах
Гэрчилгээ mergejul.mn дээр бүртгэгдэж баталгаажна. Ажил олгогч болон бусад байгууллага гэрчилгээний жинхэнэ эсэхийг тэнд шалгах боломжтой.
Гэрчилгээг Боловсролын Ерөнхий Газар болон Боловсролын Үнэлгээний Төвийн шаардлагын дагуу олгодог.
Гэрчилгээ авсны дараа
Төгсөгчид сургалтын дараах зөвлөгөө, ажлын явцад тулгарсан асуудлаар дэмжлэг үзүүлдэг. Шинэчлэгдсэн хууль, тайлангийн маягтын мэдээллийг тогтмол хүргэнэ.
Ахисан түвшний сургалт, мэргэжлийн зөвлөгөө авах боломж нээлттэй.
