Сургалт

Манай ном, сурах бичгүүд

“Илүү их уншъя” 38 дахь удаагийн үндэсний номын баярт шинэ номуудаараа оролцож байна.

2025.09.195 энэ мэдээнд
ММНБИ-ийн ном, сурах бичгүүд
01

Мэргэжлийн ном, сурах бичиг бүтээж байна

ММНБИ нь нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн ном, сурах бичиг бүтээж, НББОУС, СТОУС, аудитын стандартуудыг орчуулан нийтэд хүргэсээр байна.

02

“Илүү их уншъя” номын баяр

“Илүү их уншъя” 38 дахь удаагийн үндэсний номын баярт ММНБИ оролцохоор боллоо. Бид энэ удаа сүүлд гаргасан шинэ номуудаараа оролж байгаа бөгөөд хямдралтай, бэлэгтэй худалдаа явуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

03

Шинэ сурах бичгүүд

Номын баярт танилцуулж буй шинэ сурах бичгүүд:

  • “Дунд шатны нягтлан бодох бүртгэл” сурах бичиг — Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг энгийн болон ойлгомжтой жишээ, кейсээр тайлбарласан.
  • “Ахисан түвшний санхүүгийн нягтлан бодох бүртгэл” сурах бичиг — Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа оюутан, магистрант, докторант, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчдэд зориулсан.
  • “Улсын секторын санхүүгийн удирдлага” ном — Төрийн байгууллагад ажиллаж байгаа санхүүч, шийдвэр гаргагчдад зориулсан.
04

СТОУС ба аудитын стандартууд

Олон улсын стандартын орчуулга, хэрэгжүүлэх заавар, аудитын стандартын эмхэтгэл:

  • СТОУС нягтлан бодох бүртгэлийн стандартууд 2023 — СТОУС “Б” хэсэг буюу Хэрэгжүүлэх заавар, удирдамж.
  • Тогтвортой байдлын тодруулгын стандарт (СТОУС) 1, 2 — ТБОУСЗ-өөс 2023 онд батлан гаргасан тогтвортой байдалд хамаарах санхүүгийн мэдээллийн тодруулгын ерөнхий шаардлагууд болон уур амьсгалтай холбоотой тодруулга.
  • Аудитын Олон Улсын Стандарт — Аудиторууд болон аудит, баталгаажуулах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан.
05

Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын тест

“Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын тест-2024” нь МНБ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэгчдэд зориулсан материал юм.

НомСурах бичигСТОУСНББОУС

Холбоо барих

Хэрэгцээгээ хэлэлцье

Таны хэрэгцээнд тохирсон эхний зөвлөгөөг үнэгүй зохион байгуулна. 1 ажлын өдрийн дотор холбогдоно.