Сургалтын хуваарь
ТМЗН-ийн 2025 оны сүүлийн хагас жилийн сургалт, шалгалтын төлөвлөгөөт хуваарийн дагуу ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх цахим, танхимын хосолсон хэлбэрийн сургалтыг Дархан-Уул аймагт 9 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Бүртгэлийн хугацаа
Сургалтын бүртгэл 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл www.members.cpta.mn цахим программаар явагдаж байна.
Суудлын тоо хязгаартай
Анги дүүргэлт, суудлын тоо хязгаартай тул Дархан-Уул аймгийн нягтлан бодогчид та бүхнийг заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг уриалж байна.
Хэн хамрагдах вэ
Сургалт нь татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад бэлтгэж буй нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад зориулагдсан бөгөөд цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдана.
Уриалга
#Хөгжин_дэвших_алхам_бүхэн_үнэ_цэнтэй.
